"МУБИС-ийн төгсөгч-ажил олгогчдын уулзалт" өдөрлөг боллоо

2024.05.13 09:34 Үйл явдал

МУБИС-ийн төгсөгчдөд ажил олгогч байгууллагуудын үйл ажиллагаа, нээлттэй ажлын байрны орон тоог сурталчлах, ажил олгогчдын төгсөгчдөөс шаардах ур чадварын танилцуулга хийх, ажлын байранд зуучлах зорилгоор жил бүр зохион байгуулдаг "МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ-АЖИЛ ОЛГОГЧДЫН УУЛЗАЛТ" өдөрлөгийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр боллоо. Өдөрлөгт нийслэл, орон нутгийн төрийн болон хувийн хэвшлийн ЕБС, цэцэрлэг, боловсролын нийт 40 орчим байгууллагын  төлөөлөл оролцсон юм.

 "МУБИС-ийн төгсөгч-ажил олгогчдын уулзалт"-аар Ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга, доктор Н.Баярцэцэг “Ахисан түвшний сургалтын танилцуулга” хийж, МБУС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн багш Ч.Мягмаргармаа “Хиймэл оюун ухаан AI боловсролын салбарт” сэдвээр, БоСС-ийн Сэтгэл зүйн үйлчилгээний төвийн Сэтгэл зүйч А.Еркежан “Шинэ зууны шинэ ажилтны сэтгэл зүйн онцлог” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.

п