“Албан тушаал, авлигын гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалт зохион байгууллаа

2024.05.17 09:45 Үйл явдал

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй МУБИС-ийн Тамгын газар хамтарсан сургалтыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд анхны сургалтыг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс  “Албан тушаал, авлигын гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдвээр хийлээ. Тус сургалтад МУБИС-ийн удирдлага, бүрэлдэхүүний сургуулийн захирал, нарийн бичиг, мэргэжилтэн болон ажилтнууд хамрагдсан юм.

ТАМГЫН ГАЗАР