МУБИС, МУИС, БСҮХ, БҮТ, БЕГ, хамтран үндэсний хэмжээнд “Боловсролын тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний хурлыг жил бүр тогтмол зохион байгуулж, 10 дaх жилтэйгээ золголоо. Энэ жилийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн, хөдөө орон нутгийн бүх их дээд сургууль, боловсролыг мэргэжлийн байгууллага, олон нийтийн байгууллагын 200 гаруй оролцогчид оролцож, 99 илтгэгчийн 35 илтгэл тавигдахаар шалгараад байна.
“Боловсролын тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний хурал 10 дах хурал 2024 оны 05 дугаар сарын 29,30-ны өдрүүдэд МУБИС-ийн хичээлийн байранд болж байна. Хурлыг МУБИС-иас шууд дамжуулан ажиллаж байна.
Тус хурлын зорилго нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, их дээд сургууль, насан туршийн боловсролын хичээл, сургалт, багшийн хөгжлийн талаар бодлогын судалгааг хөгжүүлэх, боловсролын бодлогын шинжилгээний ололтыг сургалтын чанарыг дээшлүүлэхэд хэрэглэх боломж, арга зам, арга зүйг тодорхойлох, тухайн чиглэлээр үндэсний хэмжээнд нэгдсэн ойлголцол, зөвшилцлийг бий болгох, үйл ажиллагааг уялдуулах, хамтын судалгааг эрчимжүүлэхэд оршдог юм.
Жил бүр хамтарсан хурлын тайланг холбогдох зөвлөмжийн хамт МУБИС, МУИС, БСҮХ, БҮТ, БЕГ-д хүргүүлж ирсэн бөгөөд хурлын эмхэтгэлийг хэвлүүлэн ашигладаг нь боловсролын бодлогын төлөвлөлт, хэрэгжилтийн судалгааны үндэслэлийг сайжруулахад нөлөөллийн хувь нэмэр болдог юм.
Шууд дамжуулалт: https://www.facebook.com/MSUE1951/videos/1512091016182326