Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн “Mongolian Journal of Humanities and Social Sciences” эрдэм шинжилгээний сэтгүүл нь Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн платформ – MongoliaJOL(www.mongoliajol.info)-д нэгдэн орж, онлайн хувилбараар гарч байгаа анхны монгол судлалын сэтгүүл боллоо.
МУБИС нь уг сэтгүүлээс эхлэн Crossref-ээс Digital Object Identifier(DOI) –ийн prefix-ийг албан ёсоор ашиглаж эхэллээ. Цаашид МУБИС-ийн бусад сэтгүүлүүдэд тус prefix-ийг ашиглах боломж ийнхүү нээгдэж байгаа юм.
Мөн МУБИС-ийн “Lavai – International journal of Education”-ийн ерөнхий редактор, доктор Г.Онолрагчаа, “Mongolian Journal of Humanities and Social Sciences” ерөнхий редактор, доктор, дэд профессор П.Эрдэнэтуяа нар MongoliaJOL-той хамтран ажиллах гэрээг 2024 оны 5-р сарын 28-ний өдөр байгууллаа.