МУБИС-ийн Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

2024.05.31 10:15 Үйл явдал

МУБИС-ийн Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан 2024 оны тавдугаар сарын 24-ний өдөр боллоо.

Хэлэлцсэн асуудал:

  1. “МУБИС-ийн удирдах зөвлөлийн дүрэм”-ийг батлах
  2. “МУБИС-ийн удирдах зөвлөл”-ийн дарга, дэд даргыг сонгох, нарийн бичгийг томилох
  3. “МУБИС-ийн дүрэм”-ийг батлах
  4. МУБИС-ийн бүтцийг шинэчлэн тогтоох
  5. Бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх хяналтын тоог батлах
  6. Ректорыг томилсон сайдын тушаалыг Удирдах зөвлөлөөр баталгаажуулах тухай
  7. Сургалтын болон нэмэлт хөтөлбөрийн төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
  8. Өмнөх оны хуримтлалаас зарцуулах эрх олгох тухай
  9. Авлага барагдуулах тухай
  10. МУБИС-ийн 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлах
  11. Бусад асуудлын хүрээнд
  • Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төвийн тухай асуудлыг тус тус хэлэлцлээ.
  • Удирдах зөвлөлийн гишүүд СУМС-тай холбоотой асуулт асууж, ректор Ж.Батбаатар хариулт өгөв.

Шийдвэрлэсэн нь:

  • Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Удирдах зөвлөлийн дүрмийг шинэчлэн батлав.
  • Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар
    • Боловсрол, шинжлэх ухааны яамны нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунааг Удирдах зөвлөлийн даргаар,
    • МУБИС-ийн МБУС-ийн багш, доктор Т.Гансүхийг дэд даргаар,  
    • Тамгын газрын дарга, дэд профессор Л.Мөнхтуяаг нарийн бичгийн даргаар тус тус сонгов.
  • Захиргааны зөвлөлийн саналын дагуу бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх хяналтын тоог батлав.
  • Ректорыг томилсон сайдын тушаалыг Удирдах зөвлөлөөр баталгаажуулав.
  • Сургалтын болон нэмэлт хөтөлбөрийн төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоов.
  • Ректорт өмнөх оны хуримтлалаас зарцуулах эрх олгов.
  • МУБИС-ийн дүрэм, МУБИС-ийн бүтэц болон байгууллагын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд холбогдох нэмэлт өөрчлөлтийг тодорхой хугацаанд хийж, дахин хэлэлцэхээр тогтов.
  • Авлагатай холбоотой асуудлыг дахин нягталж, судлахыг үүрэг болгов.